ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь эдийн засгийн сөрөг үр дагавар болон хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй

Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь эдийн засгийн сөрөг үр  дагавар болон хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй

Татварын огцом өсөлт буюу хайрцаг тутамд 10,000 төгрөг болгон нэмэгдүүлэх, үнэ амтыг хориглох, жижиглэнгийн худалдааг нийтэд ил тавихыг хориглох нь потенциал ажлын байрны алдагдал, хууль бус зах зээлийн тэлэлт болон татварын орлогын бууралтын шалтгаан болно.

Татварын огцом өсөлт буюу хайрцаг тутамд 10,000 төгрөг болгон нэмэгдүүлэх, үнэ амтыг хориглох, жижиглэнгийн худалдааг нийтэд ил тавихыг хориглох нь потенциал ажлын байрны алдагдал, хууль бус зах зээлийн тэлэлт болон татварын орлогын бууралтын шалтгаан болно.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын парламентийн гишүүдийн өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн төсөл нь олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ хуулийн төсөл нь нийтийн эрүүл мэндийн тухай авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан ч оруулсан өөрчлөлтүүд нь илүү өргөн хүрээний эдийн засгийн болон нийгмийн үр дагавруудыг, ялангуяа эрсдэл өндөртэй /эмзэг/ бүлэг болон жижиг бизнесүүдэд сөрөг нөлөө дагуулахаар байна. 
 

Хуулийн төсөлд 2030 он гэхэд тамхины онцгой албан татварыг 12 дахин нэмэгдүүлэх, үнэр амттай тамхин бүтээгдэхүүнийг бүрэн хориглох, жижиглэнгийн бүтээгдэхүүнийг ил тавихыг хатуу хориглохыг тусгасан.

 

Хэдийгээр тамхидалтын түвшинг бууруулахыг зорьсон ч энэ төсөл нь төлөвлөгдөөгүй үр дагавруудыг тусгасан гэсэн өндөр шүүмжлэлийг дагуулж байна. Хуулийн төсөлд татварын огцом өсөлтийн хамгийн гол санаа зовоож буй үр дагавар нь улс орны хэмжээнд хэдэн мянган жижиглэнгийн цэгүүд хаагдах юм. Зөвхөн Улаанбаатарт 2000 гаруй бөөний болон жижиглэнгийн худалдаачид байдаг.

 

Эдгээр бизнесийн ихэнх нь маш бага хэмжээний ашигтай ажилладаг бөгөөд ажилчин ангийн гэр бүлийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлдэг. Хэрвээ хайрцаг тутам дахь онцгой албан татвар одоогийн байгаа 800 төгрөгөөс 10000 төгрөг хүртэл өссөнөөс шалтгаалан хууль ёсны тамхин бүтээгдэхүүний зардал огцом өсвөл хууль бус худалдаа үүсэж эхлэх ба улмаар орон даяар маш олон дэлгүүр хаагдахад хүргэнэ.


Хэт өндөр үнийн өсөлт болон үнэр, амттаны бүтээгдэхүүнийг бүрэн хориглох нь хууль бусаар бараа нэвтрүүлэх /худалдах/ болон хар захын үйл ажиллагаа үүсэх хүчтэй хөшүүрэг болно. АНУ, Европын холбооны улс орнуудыг харахад түрэмгий /хэт их, эрчимтэй/ хориглох бодлогууд нь зохицуулалтгүй борлуулалтыг идэвхжүүлэхэд чиглэдэг ба нийтийн эрүүл мэнд болон хуульд захирагдах байдлыг бууруулдаг.


Залуучуудын ажилгүйдлийн түвшин 14 хувь байгаа улсын хувьд жижиглэн худалдааны салбарын уналт нь ажилгүйдлийг огцом өсгөх ба ялангуяа хотын ядуу болон залуу ажил хайгчдын ажилгүйдлийг нэмэгдүүлнэ. Ийм хямралын улмаас үүссэн ядуурлын өсөлтөөс эхлээд шилжилт хөдөлгөөний дарамт хүртэлх нийгмийн үр дагаврыг үл тоомсорлож болохгүй.


Дээрх бүхнийг харахгүйгээр зүтгэвэл хэрэглэгчид бүтээгдэхүүн нь гарал үүсэл тодорхойгүй, чанарын хяналтгүй хууль бус эх үүсвэр лүү шилжих магадлалтай. Энэ нь зах зээлийн хяналтыг гэмт бүлэглэлүүд рүү шилжүүлж болзошгүй.


Хар захын өсөлт нь төсвийн орлогыг огцом бууруулах өөр нэгэн үр дагаврыг бий болгоно. Засгийн газар өндөр онцгой албан татвараас орлого олно гэж төлөвлөдөг ч хэрэв хууль ёсны хэрэглээ буурч, татваргүй бараа зах зээлд давамгайлвал энэ нь эсрэгээрээ болж эсвэл алдагдал үүсэх эрсдэлтэй.


Үүний нөлөөгөөр улсын төсвийг нэмэгдүүлэх орлого нь мөрдөх боломжгүй, хууль бус сувгуудаар дамжина. Энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг сулруулах бөгөөд нийтийн эрүүл мэнд, хөгжлийг санхүүжүүлэх татварын бодлогын зорилгыг бууруулна. Энэ тэнцүү хэмжээний онцгой албан татварын түвшинг тогтоох нь бага орлоготой иргэд илүү орлого бүхий иргэдтэй ижил санхүүгийн ачааллыг үүрнэ.

 

2022-2024 оны сүүлийн гурван жилийн Монгол Улсын дундаж инфляцын түвшинг авч үзвэл 12 хувьд хүрсэн бөгөөд өрхүүдийг аль хэдийн санхүүгийн дарамтад оруулсан байна.


Тамхины хяналт нь нийтийн эрүүл мэндийг дэмжих зорилготой бол эдийн засгийн судалгаанд суурилсан бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх шаардлагатай. Одоогийн хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүд нь жижиглэнгийн худалдаа, ажил эрхлэлт, орлого болон хуулийн хэрэгжилтийг тогтворжуулах эрсдэлийг үүсгэнэ. Засгийн газар төлбөр, зардлыг нэмэгдүүлэхээс урьтаж олон улсын сайн туршлагыг судалж Монгол Улсын эдийн засгийн бодит нөхцөл байдалд буулгах шаардлагатай. Тогтвортой тамхины хяналт нь эрүүл мэнд, иргэдийн амьжиргааг аль алиныг нь хамгаалах хэрэгтэй бөгөөд нэгийг нь илүүд үзэж, нөгөөг нь золиослож болохгүй.

Default Avatar
Elch.mnАдмин хэрэглэгч
Холбоотой:тамхины хууль

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна